Түүхий эд & эрчим хүчний зогсолтгүй үнийн өсөлттэй үед чанартай цонх үйлдвэрлэх нь хамгийн чухал юм. Бидний IDK (Intensive Core Insulation) дулаан тусгаарлагч технологи нь сүүлийн үеийн хамгийн өндөр шаардлагуудад нийцсэн шийдэл юм.
Орчин үед барилгын байршилаас хамаарч тохирсон цонхийг манай хамт олон санал болгож, дуу чимээг хамгийн дээд зэргээр үр ашигтай тусгаарлаж тав тухтай орчин бүрдүүлэх юм.
Ихэвчлэн хулгайн гэмт хэрэг цонхоор нэвтрэн орох тохиолдол байдаг бол манай цонхнууд хулгайн нийтлэг багажнуудын эсрэг хамгаалагдсан загвар дизайны шийдэлтэй байдаг.
Жижиг гэлтгүй том хэмжээтэй цонх үйлдвэрлэхдээ STV Bonding Technology ашиглан тогтвортой байдал, чанар стандартаа үл алдах бат бүх загвар сонголтуудыг таньд санал болгож байна.
Онцгой тусгаарлалтын гол чанар нь цонх болон хаалга дээд зэргийн дулааны тусгаарлалтаа урт удаан хугацаанд хадгална.
GEALAN цонхны шилэн эд ангиуд өөр хаана ч байхгүй тусгай нийлэгжүүлэх технологиор үйлдвэрлэгддэг тул том хэмжээтэй цонхыг ч түргэн шуурхай чанарын өндөр түвшинд хийх боломж бүрддэг.
Дотор орчны тав тух агаарын чанараас эхэлдэг: ямар ч гадаад орчин нөхцөлд суурилуулсан цонх дэвшилтэт шинэ шийдэл бүхий агаар сэлгэлтийн системийн тусламжтайгаар дотор агаарын чанар нь ая тухтай нөхцөлийг бүрдүүлнэ.
S9000 нь хаалга, цонх, цахилгаан шатны хаалга зэрэгт зориулагдсан хоёр болон гурван шатлал бүхий өндөр түвшний тусгаарлалтын иж бүрэн системээс өөрт тохирохыг сонгох боломжтой.
GEALAN-FUTURA® нь S 9000 нэгдмэл үзүүлэлт бүхий систем ба стандартын 2 мм-ийн WA-15/2-ын ift ган бэхэлгээ бүхий цонхны эд ангиудыг ашиглан хэмжээ болон өнгөний өргөн сонголттойгоор угсрах боломж бүрдүүлдэг. 0.89 W/(m²K)-ийн сертификаттай Uf нь үндсэн дулааны шингээх үндсэн шинж чанарыг баталгаажуулдаг. STV® холбох технологийг ашиглах үед GEALAN-FUTURA® системээр дээд хэмжээ нь 2.40 м хүртэлх хэмжээс бүхий цонхны нээгддэг хөдөлгөөнт эд анги бүхий хамгийн том хэмжээний цонх үйлдвэрлэх боломжтой.
S9000 нь цонхны хүрээн дотор хөдөлгөөнгүй суурилуулсан бат бэх нэмэлт бэхэлгээ бүхий GEALAN гол жийрэг системтэй юм. Гол жийрэг бэхэлгээ нь цонхны механик бүрдэл хэсгүүдийг гадны хүчин зүйлээс үр дүнтэй хамгаалдаг. Түүнчлэн гол жийрэг систем маш сайн дулаан тусгаарлах чанараараа ялгардаг.
S9000 системийн энгийн стандарт хувилбар нь ч хамгийн аюулгүй сонголтуудын нэг байж чаддаг. Учир нь S9000 системийн шинэлэг нэмэлт гол жийрэг хэсэг нь цонхыг илүү бат бэх болгодог тул эдэлгээ даах чанар болон гадны халдлага тэсвэрлэх чадвар өндөртэй болдог. Ихэнх тохиолдолд халдагч этгээд цонхны гадар хүрээ болон нээгддэг хөдөлгөөнт хэсгүүдийн хооронд боолтын түлхүүр (отвёртка) зэрэг багаж хэрэгсэл оруулан хөшдөг ба энэхүү шинэлэг системийн цонхыг энэ аргаар хөшиж гаднаас онгойлгон нэвтрэх боломжгүй тул энэ төрлийн халдлагаас сэргийлэх үр дүнтэй шийдэл юм.
S9000 plus нь онцгой бат бэх шинж чанартайгаас гадна GEALAN-acrylcolor® өнгөлгөөтэй тул өнгөний өргөн сонголттойгоороо том хэмжээний цонх бүхий төрөл бүрийн барилгад хамгийн тохиромжтой. GEALAN-ийн STV® холбох технологи нь S9000 plus цонхыг ашиглалтын явцад чанар болон аюулгүй байдлын хувьд нэмэлтээр тоноглон сайжруулах боломж бүрдүүлдэг.
GEALAN-LUMAXX® хөгжүүлэлтийн явцад загварын хүрээний өргөнийг бага багаар хасаж хүрээний хэлбэр дүрсийн хувьд хамгийн таатай боломжит хувилбарыг бий болгохыг анхааран ажилласан ба хөгжүүлэгчид хүрээг бүхэлд нь гоо зүйтэй бөгөөд бат бэх шинж чанарыг бууруулалгүй хадгалан үдэх, бүрэлдэхүүн хэсгүүдийн төгс харьцааг үүсгэн дээрх шинж чанаруудыг тэнцвэртэй байлгахад онцгой анхаарал хандуулсан байна. Нарийн дан мюллионы тэгш хэмт нөлөө нь цонхны ашиглалтыг улам уян хатан болгож боломжит хувилбаруудыг дээд зэргээр нэмэгдүүлдэг.

Өмнө нь мюллионы загвар нь ихэвчлэн 150 мм болон түүнээс дээш өргөнтэй байдаг байсан бөгөөд шинэ GEALAN-LUMAXX® нь өмнөх хүрээний иж бүрдлүүдээс мэдэгдэхүйц нарийн бөгөөд энэ нь шууд харьцуулалтаар нүдэнд харагдахуйц. Хүнд, өргөн хүрээ нь цонхны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөн, өрөө тасалгаанд нэвтрэх гэрлийн тусгалыг хязгаарладаг байсан бол энэхүү шинэ систем хөнгөн, авсаархан хэдий ч бат бэх, аюулгүй байдал болон тусгаарлалтыг дээд зэргээр хангасан шинэ шийдийг санал болгож байна.
Өнгө үзэмж харагдах байдал талаас нарийн хэлбэр дүрс дээр төвлөрч байгаа хэдий ч бат бэх байдлын тухайд шинэ цонхны чанарын үзүүлэлт нь буураагүй. Бат бэх шинж чанарын стандартыг хангахын тулд онгойгдог эд ангиудын/мюллион бүрдэл хэсгүүд дээд хэмжээ цагаан нь 2.30 м хүртэл, өнгөт нь 2.20 м хүртэл, онгоодоггүй бүрдэл хэсгийн дээд хэмжээ цагаан нь 2.50 м хүртэл, өнгөт нь 2.40 м хүртэл байхаар үйлдвэрлэх боломжтой. Аль аль бүрдэл хэсгүүдэд стандартын дагуу тусгай ган бэхэлгээ ашиглан шиллэгээний STV® bonding technology/холбох технологитой хослуулан угсрагддаг.
S8000 үзүүлэлттэй систем нь GEALAN хэрхэн зах зээлийн хэрэгцээнд тууштай анхаарч байдгийн тод илрэл юм. Зөөлөвч жийргэвчтэй, 74 мм-ийн гүнд суурилуулдаг уг системийг хөгжүүлэх нь цонх үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлт, угсралт, суурилуулалт илүү хялбар хийх боломжтой, материалыг илүү үр ашигтай ашиглах бүтээгдэхүүнийг бий болгож чадсан билээ.
S8000 системийг боловсруулахдаа бүтээгдэхүүний эдэлгээ даах чадварт онцгой анхаарал хандуулсан. Тиймээс ган бэхэлгээний эд ангиудын гол тасалгаануудыг том хэмжээтэй болгосон.
Үүний үр дүнд нь стандарт бэхэлгээний эд ангиудын гулзайлтын хөшүүн чанар эрс нэмэгддэг бөгөөд энэ нь эргээд цонхны эдэлгээ даах чадварыг хангадаг. Мөн энэ нь том хэмжээний эд анги суурилуулах нөхцөлийг нээж өгдөг бөгөөд цонх үйлдвэрлэгчдэд шаардлага хангасан том цонх үйлдвэрлэх боломжийг олгодог.
S7000 систем нь 74 мм гүн суулттай. Таван тасалгаа бүхий шинэлэг дотоод шийдэл нь дулаан тусгаарлалтыг оновчтой болгохын зэрэгцээ гоо зүйн шаардлагад нийцсэн онцлог шинж чанартай байдаг.
S7000 “аюулгүй байдлын үзүүлэлт» нь хулгайн эсрэг хамгаалалтыг стандарт болгон санал болгодог. Учир нь 74 мм гүн суурилуулалт, бат бөх материал, төв жийргэвч зэрэг нь аюулгүй байдлыг өндөр түвшнийг хангадаг дизайны онцлогтой юм.
Тэдгээр нь онгойдог бүрдэл хэсэгтэй эд ангиудыг нэмэлт бэхэлгээний тусламжтайгаар бат бөх чанарыг улам бүр нэмэгдүүлсэн. S 7000 нь магадлан итгэмжлэгдсэн судалгааны байгууллагуудаас нэвтрэн орох туршилтуудыг удаа дараа амжилттай давсан анхны бүтээгдэхүүн юм.
Эрчим хүчний зардал нэмэгдэж байгаа нь зөвхөн орон сууцны салбарт төдийгүй бусад салбаруудад ч зардлын ихээхэн хувийг эзлэх болж байна. S 7000 үзүүлэлтийн системийг байгаль орчны хууль тогтоомжуудад заасан стандартын дагуу тавигдах шаардлага үзүүлэлтүүдэд нийцүүлэн суурилуулалтын гүнг 74 мм-ийн гүнд байхаар бүтээсэн.
Таван тасалгааны шинэлэг дотоод шийдэл нь дулааны гүүр үүсэхээс сэргийлж, дулаан тусгаарлах чанарыг улам бүр нэмэгдүүлнэ. Тодруулбал, энэхүү үзүүлэлтийн багц нь эхнээсээ төгсгөл хүртэл, нээгдэх хэсгийг оруулаад таван тасалгаатай байдаг. Батламжлагдсан U чанарын стандарт бүхий Uf = 1.2 Вт/(m²K) ган бэхэлгээний эд ангиуд нь цонхны дулаан тусгаарлалтын өндөр үзүүлэлтийг хангадаг.
2005 оноос хойш үүсгэн байгуулагдаад орчин үеийн технологи ашиглан ая тухтай орчин бүтээн байгуулан ажиллаж байна
Бидний зорилго Монгол Улсын эрс тэс уур амьсгалд таарсан чанар, эдэлгээ сайн цонх үйлдвэрлэж, урт хугацанаанд таны цаг мөнгө хэмнэж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн ажиллах юм.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баян-Зүрх дүүрэг, 22-р хороо, Цэргийн Госпитал хойно, 71-р байрны урд талд, Үйлдвэрийн байр.
Утас: +976-9901-7125